Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын талаар хэлэлцэж байна. Газрын тосны үйдвэрийн барилга угсралтын ажлыг 2025 онд гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг мэдээллээ.
Тэрбээр "Бид үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний гарцыг тодорхойлохдоо 2016-2019 оны хооронд хийсэн зах зээлийн судалгаанд тулгуурлаж, автобензиний хувьд зөвхөн 95 бензин үйлдвэрлэнэ. 92 болон 98 түлшээс татгалзсан. Мөн шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш болон Монгол Улсад нэн хэрэгтэй онгцоны түлшийг үйлдвэрлэнэ. Эхний ээлжинд 80 мянган тонноор тооцсон. Ирээдүйд 100-120 мянган тонн болгохоор зорих болно" гэв.