Хан-Уул дүүргийн нутагт Төв аймгийн Зуунмод сумын долоон иргэн 10.02-ны өдрийн 12:30 цагийн орчим “Цэцээ гүн" гэдэг газрын чиглэлд гараад буцаж буух үед иргэн Д.Батболд /33 настай, эрэгтэй/ төөрсөн байна.
Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэлч нохойтойгоор, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.