Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Би хотын дарга байхдаа МАН-ын цуглаанд зориулан талбайг нь чөлөөлж, цагдаа маань угтаж үйлчилдэг байсан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Ардчилсан намаас "Одоо боллоо" бүх нийтийн цуглааны талаар мэдээлэл хийн аравдугаар сарын 1-нд буюу маргааш бүх нийтийн цуглааныг зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан цуглааныг зохион байгуулагчдад цагдаагийн байгууллагаас шаардлага хүргүүлсэн билээ.

Тэгвэл энэ талаар Улаанбаатар хотын засаг дарга асан, УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Хөөрхий,манай намын маргаашын цуглааныг хийлгэхгүй гэж Талбай дээр элдэв саад хориг босгох юм!Би хотын дарга байхдаа МАН-ын цуглаанд зориулан талбайг нь чөлөөлж,цагдаа маань угтаж үйлчилдэг байсан.Ардчилсан үзэлтэй дарга иргэдийнхээ эсэргүүцэл,цуглаанаар бахархдаг юм шүү дээ" гэжээ.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нар цахим хэлэлцүүлэг хийлээ
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нар цахим хэлэлцүүлэг хийлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.