Нийслэлд шинжилгээ явуулж байгаа цэгүүдийн тоог нэмэгдүүлэх, эсэх талаар Эрүүл мэндийн сайд болон НЭМГ-ын дарга нар мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд
"Халдварын тохиолдол өндөр үед толгой дараалан шинжилгээ хийх шаардлагагүй. Эмнэлзүйн шинж тэмдэг, тандалтандаа илүү анхаарах ёстой. Тийм учраас ДЭМБ-аас гаргаж байгаа удирдамжийг мөрдөж өөрийн орны нөхцөл байдалд тааруулан хариу арга хэмжээг зохион байгуулж байгаа" гэлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж
"Түргэвчилсэн болон pcr шинжилгээг ЭМ-ийн сайдын баталсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд дүүрэг болгонд нэг нэг цэгийг өдөр бүр ажиллуулж байгаа. Мөн тандалт хариу арга хэмжээний багууд шинж тэмдэг илэрсэн, өндөр эрсдэлтэй, хавьтал болсон хүмүүсийн шинжилгээг аван батлагдсан тохиолдлуудад өрхийн эмчийн хяналтыг үргэлжлүүлэн хийх ажлыг зохион байгуулж байна" гэв.