Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮЯ-ынхан “Роснефть“ компанитай хэлэлцээ хийхээр ОХУ-ыг зорьжээ

Огноо
Унших
1 минут 16 секунд

Манай улс шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас авдаг. Тодруулбал, ОХУ-ын "Роснефть" компанитай 2018 онд манай хувийн хэвшлийн компаниуд гэрээ байгуулж, 28 тонн шатахуун авсаар ирсэн байна. Харин өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр ОХУ-аас 28 тонн шатахуун өгөх боломжгүй, 17 мянган тонн өгнө гэдгээ мэдэгджээ. Улмаар аравдугаар сарын 1-н хүртэл ямарч шатахуун нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэнээр манай улс шатахууны хомстолд ороод байна.

Хэдийгээр БНХАУ-аас шатахуун авах гэрээ байгуулсан ч вагон тавих боломжгүйн улмаас шатахуун хүлээн авах хугацаа хойшлоод байна.

Тэгвэл УУХҮЯ болон хувийн хэвшлийн төлөөллүүд ОХУ-ын "Роснефть" компанитай хэлэлцээ хийхээр ОХУ-ыг зорьсон гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллээ. Тэрбээр "УУХҮЯ болон хувийн хэвшлийн төлөөллүүд ОХУ-ын "Роснефть" компанитай хэлэлцээ хийхээр явсан. Мөн бид ОХУ-ын Элчин сайдтай холбогдон ажиллаж байгаа. Үйлдвэрийн засвар дуусангуут манай улстай гэрээт шатахуунаа яаралтай явуулах хүсэлт тавьж ажиллаж байна" гэлээ.

ШӨХТГ: Хэрэглэгчийн карт, мөнгөн дүнгийн хязгаарлалтаар шатахуун борлуулж буй үйлдлээ зогсоохыг шаардаж байна
ШӨХТГ: Хэрэглэгчийн карт, мөнгөн дүнгийн хязгаарлалтаар шатахуун борлуулж буй үйлдлээ зогсоохыг шаардаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд