Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: ОХУ-аас талаас аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун тээвэрлэн авчрах боломжгүйгээ мэдэгдсэн тул ААН-үүд хязгаарлалт хийсэн

Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/09/21
Унших
1 минут 40 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

УУХҮЯ-наас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ. ҮҮХҮ-ийн сайд Г.Ёндон "Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүнийхээ 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Ингэхдээ хамгийн багадаа 28 мянган тонн шатахууныг ОХУ өгөх ёстой гэсэн байдаг. Гэвч наймдугаар сарын сүүлээс энэ хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй гэж мэдэгдэн, 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн.

Иймд бид хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар сар гаруйн хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байв. Бид ямар нэг хомсдол үүсгэхгүйгээр шатахуун авах байлаа.

Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо хэлсэн. Үүнтэй хэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн. Сая Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан. Бид "Гэрээ хийгдсэн. Мөнгөө төлсөн. Баталгаажсан. Тиймээс вагон тавих асуудалд анхаарч өгөөч ээ" гэдэг асуудлыг тавьсан" гэлээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.