Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 24 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын тархалттай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Гуравдугаар сарын 19-ны өдрийн  байдлаар Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Мөн өчигдөр орой Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 252 иргэн эх орондоо ирээд байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал :  Өчигдөр Истанбул-Улаанбаатар тусгай нислэгээр 252 хүн ирсэн. ХӨСҮТ-д 24, Цэргийн төвийн эмнэлэг дээр 22,  бусад иргэдийг Зүчи, Бага баян, асралт мед,  эмнэлгүүдэд тусгаарлан ажиглалтанд авсан байгаа. Биеийн байдал хүнд нэг хүүхэд Турк улсад үлдэн эмчилгээ хийлгэж байгаа. Өчигдрийн нислэгээр ирээгүй. Сэлэнгэ, Бая-өлгий аймгийн боомтоор орж ирсэн иргэдийг тус тус аймагт нь тусгаарлан хяналтанд байлгаж байна. Түргэн тусламжийн дуудлагийн тоо багассан. Өчигдөр оройны байдлаар 753 дуудлага ирсэн. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Ачаалал ихэсвэл арьсны өвчин судлалын үндэсний төвийн 107 орыг нээхэд бэлэн болгосон.  Эмч нараа зөв байрлуулах тал дээр сайн анхаарч ажиллаж байгаа.  ДЭМБ-аас өгч буй зөвлөгөөний дагуу эмчилгээг хийж байна.

ХӨСҮТ: Өчигдөр Сэлэнгэ аймагт 3 сэжигтэй тохиолдол илэрч шинжилгээний хариу сөрөг гарсан. Батлагдсан тохиолдлуудын 4 иргэний биеийн байдал дунд зэрэг тогтвортой байгаа.Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Нийт 4 удаагийн нислэг хийж одоогоор мянга гаруй иргэд эх орондоо ирээд байна. Тусгаарлах байрнаас иргэд зугтсан тохиолдол байхгүй. Тусгаарлах байрыг хамгаалсан цагдаагийн ажилтнууд байгаа тул гараад зугтаах боломж байхгүй.

Дөрөвдүгээр сараас шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр бууна
Дөрөвдүгээр сараас шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр бууна
 
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц