Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2851 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1683 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1168 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 11 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1046 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 12627
-Хүндэвтэр 6649
-Хүнд 1889
-Нэн хүнд 367 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 57490 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 5211 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 21532 иргэн байна. Үүний 1337 нь жирэмсэн, 3618 хүүхэд байна.