Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ААН-үүд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хариуцлагатай хандвал 22 цагаас хойш хаах шаардлагагүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ХӨСҮТ, ЭМЯ-наас оройн 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг гаргаад буй. Тэгвэл тус санал Засгийн газар ямар байр суурьтай байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар нээлттэй байх бодлого баримтална. Эрүүл мэндийн яамнаас оройн 22:00 цагаас хойш хаах санал гаргасан ч аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хариуцлагатай хандвал хорих шаардлагагүй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн салбарынхны нөр их хөдөлмөр, эдийн засгийн урсгал үүсгэхээр хичээж буй баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, вакцинжуулалтын зэрэгцээ нийгэм хөл хорионоос залхсан амаргүй цаг хугацааны солбицол дунд байна. Иймд эрүүл мэнд, эдийн засагтаа анхаарч, хамтын хариуцлагатай байж, хаалттай байгаа бүхнээ нээхийн төлөө ажиллаж байна. Хаах шиг амархан зүйл байхгүй. Хаалттай байгаа бай тусам амаргүй. Тиймээс шүүмжлэлтэй байсан хэдий ч нээлттэй байх, дасан зохицох сэтгэл зүй рүү хамтдаа орох хэрэгтэй" гэлээ.

ШХАБ-ын ээлжит хуралдаанд Монгол Улс ажиглагч статустайгаар оролцлоо
ШХАБ-ын ээлжит хуралдаанд Монгол Улс ажиглагч статустайгаар оролцлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.