“Хамтархуда” ТББ ковидын эсрэг нөлөөллийн өдөрлөгийг Архангай аймгийн төвд зохион байгууллаа. “Бид ковидоос ухаантай” уриан дор зохиосон тус өдөрлөг нь корона вирусын эсрэг мэргэжлийн байгууллагуудаас гадна иргэд хариуцлагатай байх нь чухал гэдгийг онцоллоо.
"Хамтархуда" ТББ-ын удирдах зөвлөл А.Амгаланбат "Аймгийн хэмжээнд цар тахлын тохиолдол нэмэгдэж байгаа гэвч иргэдийн сонор сэрэмж буурч байна. Тиймээс болгоомж алдахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг уриалах зорилгоор энэхүү өдрлөгийг зохион байгууллаа. Мөн цахим үйлчилгээг ашиглахыг уриалсан, эрүүл бас хялбар шүү дээ. Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу улбаршар түвшинд байгаа. Тиймээс иргэдийг цуглуулалгүйгээр аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч өдөрлгийг зохиосон. Сайн дурын ариутгалын компани ирж ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийсэн. Өнөөдрийн арга хэмжээний гол утга санааг агуулсан нөлөөллийн контент бүтээж олон нийтийн хүртээл болгоно" гэлээ.
Э.Дэлэгнанзадмаа