Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЭМДЭГЛЭЛ: Намрыг үзэн ядагсдын тухай...

Ангилал
Фото сурвалжилга
Огноо
Унших
4 минут 9 секунд

1.

Унах гэж, тасрах гэж, газардах гэж зовдог навчсын тухай бодохуйяа өр өвдөнө. Ургах гэж, улам улам ногоорох гэж төрдөг гэнэн тэднийг санахуйяа самсаа шархирна...

Намар бол ганцаардлын улирал. Хул морь унаж, хүрэн хамбан тэрлэгээ сугалдаргалсан аав минь өөдөөс шогшуулах шиг сэтгэлд хөндүүр мэдрэмжүүдийг авч ирнэ.

Өнгө будаг нь сайхан хэрнээ хуурамч, өрцний цаана ургадаг цэцэгсийг минь хагдартал гандуулж чаддаг тийм л хэдэн сар.

Давахад бэрх, бэрх ч гэсэн үхэж болохгүй өдрүүд. Орон гэрээ санана, санахаараа гараа базлана, гудамжны сандал дээр сууж тамхи асаана.

Хүйтэнд яарсан хүмүүс хүүхдээ дагуулан холхично, Хүч нь суларсан нарны элчинд хүрэн муур цагиргалан хэвтэнэ.

Миний хайртай зураач, яруу найрагчид ганихарсандаа ганц мөр бичээд, эсвэл бийрээ шар өнгөнд дүрж гань ганц цэг тавьсны эцэст амиа хорлочихож ч мэдэхээр энэ өдрүүдийг би, би бишээ миний доторх чи үзэн яддаг байх.

2.

Хуучин модон сандал+Хар бүрх, хөх цувтай би+Шарласан модод+ унасан навчис, унах навчис+ унасан навчсын чимээ+ чихэвч, чихэвчээр The Beatles “Norwegian wood”...

Хүнээс гадна амьтныг өрөвдөх, хэрэм зурам нөөцөө бэлдэх, хүүхдээ дагуулсан хэн нэгэн гудамж тайлбайгаар хөлхөлдөж сэтгэлээ зогоох, арван намрын дараа хүүхэд нь алс хол сурч ажиллахаар одох, аав ээж нь яг эндээ эргэн ирж дурсамжаа хөтлөн алхах тухай зураглаж суух.

Туулын усанд нүцгэрч буйгаа, шарлаж буйгаа, өнгө зүсээ алдаж байгаагаа харан тольдож зогсоо моддын дотроос "Би намар байна" гэх гаслантай дуун хадах шиг.

Хөлийн уланд гишгэгдсэн навчсын дотроос өвдсөн нярай чарлах мэт чимээ гарч, зүрх сэтгэлийг шархиртал базлуулж, ёолмоор, бас нүүрээ дараад уйлмаар мэдрэмжинд автуулж орхино. Амьдрал дурсамжин дээр, бас шаналсан, шархалсан өдрүүдийн шарласан өнгөн дээр тогтдог бололтой. Жаргалтай намар нэгийг үзвэл энэ хэсгийг гийгүүлэн бичнэ.

3.

Хайртай амрагаа санахуй дор мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж

"Навчис гундуухан намраар

Насны хань минь орхиод одсон юм..." хэмээн аялахуйд зүрхний угт хүчтэй базлалт мэдрэгдэнэ. Усны чимээг чагнахуйяа хэрвээ энэ гол ширгэдэггүй л юм бол зуун зуунд энэ чимээ оршсоор л байх. Харин миний судасны чимээ хэзээ лугшихаа болихыг хэлж мэдэхгүйд хүрэхэд уйт бодол хацар алгадах шиг болж тархины халаасанд минь ийм бодол орж ирсэнд цочин хараймаар санагдах. Намрын тухай яг ийм бодлууд надтай хамт насыг барах байх

4. Төгсгөл

Ааваа санана, ээжээ санана, амрагаа ч бас санана алив бүхнийг санагдуулдаг, сануулах тоолондоо сарниулах гэж зорьдог намар чамд баярлалаа. Дурсамжийг минь, дурдатгал бүхнийг минь шарлуулж орхидог цаг хугацаа чамаас айж байна. Санаашрал бүхнийг минь гэгээн байлгах гэж хичээсэн намрын салхи чамд бас баярлалаа. Нэхий дээл, ямаан дахтай эрэлчин ирэх шиг дүн өвлийн саруудтай уулзан учрахад үзэн ядалт, санаашрал минь гэгээн тунгалаг өглөөний агаар мэт болон хувирна гэж найдъя...

/Тэмдэглэл/ Туулын эрэг, Мишээл цэцэрлэгт хүрээлэн. Х.Умаахан.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд
ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.