Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Үндэсний 100 гаруй компани нэгдэж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д “Цахим үндэстэн-Digital Nation21” үйл ажиллагааг байгуулан өчигдөр нээлтээ хийж олны шүүмжлэлийг ихээхэн дагуулсан. Тэгвэл тус арга хэмжээнд үзүүлбэр үзүүлсэн дронуудыг унагасан байна. Энэ талаар Ж.Энхжаргалан ийнхүү бичжээ. Тэрбээр, "Нэг юм хэлмээр байна хүмүүсээ. Мөн ч их хичээлээ. Гэтэл бидний зүтгэл зайл боллoo. Өчигдөр зүгээр л яаж байгаам бэ шок боллоо. Болгоомжилж байсан ч арай ч ингэнэ гэж бодсонгүй.
Бид нар хувийн хэвшил гэхэд ковидын хүнд үед өөрсөддөө ахадсан зориг гаргаж олон зуун дрон гаднаас амжиж авчирсан. Бусад дэлхийн хөгжилтэй улсуудын одоо ашиглаж байгаа томоохон нээлтийн хамгийн гоё технологи дрон шоу үзүүлбэрийг Монголдоо авчирч залуучуудад үзүүлэх л зорилого байсан. Ердөө л тэр. Гэтэл зүгээр л хохирчихлоо.
Дронуудыг нээлтээс өмнө бүх тестыг нарийн хэд хэдэн удаа хийж алдаа мадаггүй болгоод өчигдөр нээлтээр 20:15мин хөөргөхөд 3-4 удаа долгионы хүчтэй төхөөхөмж ашиглаж манай тал дронуудыг яг нээлтээр тааруулж буудаж санаатай унагалаа. Тийм тусгай төхөөрөмж тэр бүр хүнд бэлэн явж баймааргүй.
Хэн, яах гэж, ямар зорилготой, хэнийг хорлох гэж ийм зүйлийг хийсэнийг яг одоо хэлж мэдэхгүй байгаа ч эзнийг нь тогтоолгоно. Тэр хийсэн хүмүүст нь хэлчихье! Өнөөдөр манай дронуудыг унагаж болно!!! Харин залуус бидний хийж бүтээх хүсэл эрмэлзэлийг хэзээ ч унагаж дийлэхгүй шүү!
Унасан дронуудаа яахав хэдэн төгрөг нэмж гаргаад засчихаж болно. Монголд гэхдээ үнэхээр хогийн нийгэм байсаар ирсэн одоо ч байна. Нэгнийгээ гоё юм хийх гэхээр хорлодог, тавладаг, араас нь татаж зулгаадаг. Иймдээ ч өөрөө сайхан амьдарсан юмгүй өрөөлийг ч чадаж 4 уулынхаа дунд хэрэлдээд суудаг бид арчааргүй юм" хэмээжээ.