Өнөөдөр /2021.09.17/ Зам тээврийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дарханы замын ажлын явц болон ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтараас тодруулахад "Дарханы замын дөрөвдүгээр багц хэсгийн замын хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сар гэхэд дуусгаж, хөдөлгөөнөө нээ гэх шаардлагыг тавьж байгаа. Харин бусад далангийн бэхэлгээ, ус зайлуулах хоолой, гүүрийн суурийн бэхэлгээ зэргийг 2023 ондоо хийхийг шаардсан.
Европын сэргээн босголтын банкны зээлээр хийж буй замын ажил 2022 онд дуусна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II, IV-р багц хэсгийн гүйцэтгэгч компанитай уулзахад Баянчандмань сумын хоёр талын хүнд донсолгоотой хэсгийн замыг энэ жилдээ цементээр бэхжүүлсэн суурийг хийж, чадвал хучъя гэх мэдээллийг өгсөн" гэлээ.