Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 1-нд замдаа гарсан.
Тэрбээр өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд бариандаа хүрээхээр гүйж яваа билээ. Тэгвэл хилчин бүсгүйд Австри Улсад суугаа Т.Рэнцэнбадамын ах Тоёотa приус-50 маркийн машинаар бэлэг барьжээ.
Ташрамд дурдахад өнөөдөр Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баяр тохиож байна.