Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас орж ирсэн түймрийн улмаас Дорнод аймагт 3290 га талбай шатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

ОХУ-аас хээрийн түймэр орж ирэн, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт 3290 га талбай шатжээ. Тодруулбал, тус аймгийн Баян-Уул сумын төвөөс хойд зүгт 60 километрт орших Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлага өчигдөр 11:35 цагт Онгой байдлын газарт очжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12, Хилийн 0275 дугаар ангийн тав, 0287 дугаар ангийн 20 алба хаагч, болон Баян-Уул, Цагаан-Овоо сумын 44 иргэн нийт 81 хүн очиж ажилласны эцэст түймрийг 17:30 цагт бүрэн унтраасан.

Уг гал түймэрт нийт 3,290 га талбай шатсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэрэмжлүүлэг

Хаврын хуурайшилттай үед:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
БНСУ-ын эрдэмтэд чацарганад коронавирусийн эсрэг амьд бактери байгааг олж тогтоожээ
БНСУ-ын эрдэмтэд чацарганад коронавирусийн эсрэг амьд бактери байгааг олж тогтоожээ
 
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн  эзэн боллоо
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.