Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 14-нд I тунд 195, II тунд 692, нэмэлт сэргээх тунд 5617, нийт 6504 иргэнийг дархлаажуулжээ. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш хугацаанд нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувь болж байна.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 6266 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.