Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл, Дундговь аймгуудад хүчтэй газар хөдлөлт болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хөвсгөл болон Дундговь аймгийн нутаг дэвсгэрт газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хоёрдугаар багийн “Ламтайга” гэдэг газар есдүгээр сарын 14-ний өдрийн 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй аж.

Түүнчлэн Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” шөнийн 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нараас мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн байна.

Сургуулийн сурагчдад 37 чиглэлд автобус үйлчилж байна
Сургуулийн сурагчдад 37 чиглэлд автобус үйлчилж байна
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.