Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болсон.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбоодын тавьсан асуултад хариулт өглөө.
Тэрбээр уулзалтын үеэр "Цар тахалтай тэмцэнэ. Цаашид аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлогыг эрхэмлэнэ. Ковидын booster тунгаа оны өмнө хийлгэцгээе. Бүгдээрээ гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглэе. П.Батсайхан ерөнхийлөгч үнэн хэлсэн. Дэлхий цар тахлыг давсан даваагүй гэж хоёр хуваагдана. Монгол улс чадсан улс байх ёстой" гэжээ.