Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цэндбаатар: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Э.Бадар-Ууган ах нар руу битгий дайраарай, архи уусан нь миний буруу

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 1 секунд

Монголын боксын холбоо хуралдаж, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг хөөх шийдвэр гаргасан. Учир нь удаа дараа ёсзүйгүй үйлдэл гаргасан хэмээн хөөхөөр шийдвэрлэсэн юм. Харин өчигдөр Э.Цэндбаатарын зодуулж буй бичлэг олон нийтэд цацагдаж, өнөөдөр Монголын боксын холбооны Нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тайлбар өгсөн. Ингэхдээ "Шигшээ багийн тамирчин олимпын циклийн хугацаанд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрлэсэн гэсэн билээ.

Тэгвэл боскчин Э.Цэндбаатар дөнгөж сая дахин мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Миний бие мэдэгдэл хийхгүйгээр "Улаан бал" нэвтрүүлэгт орсон. Та бүхэн ирэх мягмар гарагт хүлээн авч үзэх байх. Би Монголын Боксын Холбооны шийдвэрт харамсахгүй байна. Холбооны шийдвэрээр намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг маань хассан. Гэхдээ боксоор үргэлжлүүлэн хичээллэх эрхийг маань хасаагүй, би боксдоо хайртай. Үе үеийн боксчид болон Монголын боксын холбооноос уучлал хүсч байна. Тамирчин хүний хувьд зөрчил гаргасан маань миний буруу. Би тэдний оронд байсан бол сахилга батын хариуцлага тооцох, цаашлаад ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг ч мөн гаргах байсан.

Хоёрдугаарт, тухайн үед МБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар сайд тамирчид болон дасгалжуулагч нарыг бүгдийг нь хоолонд оруулсан. Энэ үед архи согтууруулах ундааны зүйлс огт байгаагүй. Оройн 19.00 цагийн үед бүгд тарсан. Ингээд миний бие болон дээд үеийн ах нартай нийлэн тавуулаа өөр газар очсон байгаа. Үүнээс юу хэлэх гээд байгаа вэ гэхээр " ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар, Олимпын аварга Э.Бадар-Ууган ах нар руу ямар нэгэн дайралт битгий явуулаарай. МБХ-ноос тийм шийдвэр гаргасан нь зөв" гэдгийг хэлэх гэсэн юм.

Гуравдугаарт, Намайг зодсон ах нартаа ямар нэгэн гомдолгүй гэдгээ илэрхийлье. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь миний буруу. Маш их гэмшиж байна. Одоо ДАШТ болох гэж байна. Өнөөдөр сорил нь дууссан. Шинэ залуу үе гарч ирлээ. Миний бие дүү нарынхаа бэлтгэл хангагчаар ажиллана. Дүү нарыгаа дэлхийн аваргаас медаль авна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

О.Алтангэрэл: Э.Цэндбаатарыг зодсон хүмүүс, мөн Э.Цэндбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ
О.Алтангэрэл: Э.Цэндбаатарыг зодсон хүмүүс, мөн Э.Цэндбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ
 
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 88000 тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэжээ
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 88000 тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.