Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн гурван өндөрлөгүүд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын үгийг сонсоно

Огноо
Унших
1 минут 28 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр буюу ирэх Даваа гарагт Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болох гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэл” сэдвээр үг хэлэх бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.

Тэрбээр ажлын байр бий болгож, татвар төлөн эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтдаа ярилцаж, гарах гарц, шийдлээ тодотгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн төрийн тэргүүний хувьд зөвлөлдөх уулзалтаас гарах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа хэлж байсан юм.

МХЕГ: Цэцэрлэгт хүүхдийг унтуулахдаа толгойгоор нь нийлүүлэхгүй байх, орыг зайтай байрлуулна
МХЕГ: Цэцэрлэгт хүүхдийг унтуулахдаа толгойгоор нь нийлүүлэхгүй байх, орыг зайтай байрлуулна
 
Г.Дамдинням: БЗС байх ёстой. Харин хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь зогсоох хэрэгтэй
Г.Дамдинням: БЗС байх ёстой. Харин хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь зогсоох хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.