Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

71 тонн аюултай хог хаягдлыг цуглуулан, устгалд оруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 1,084 цэгээс 71,050.4 кг аюултай хог хаягдал тээвэрлэж, цуглуулах үйл ажиллагаанд хяналт тавьжээ.

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д есдүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 731 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 223 тусгаарлан ажиглах байр, 96 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 34 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 1,084 цэгээс 71,050.4 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна.

Цуглуулсан 71,250.4 кг хогийг устгаснаас 62,356.6 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 8,893.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 72 тээврийн хэрэгсэл, 237 хүн ажиллажээ.

АНХААР: Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн
АНХААР: Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна