Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Сургуулийн орчинд хямд өртөгтэй, чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс гадна хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгэхүүнийг худалдаалахыг хориглосон байдаг. Ингэхдээ “Сургуулийн орчин” гэдэгт Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд зааснаар сургуулийн байр, дотуур байрыг, Газрын тухай хуульд зааснаар сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойрон дахь 150 метр хүртэлх газрыг ойлгох юм.

-Амттан, зууш

  • Хатуу зөөлөн чихэр, шоколад тэдгээрийн орцтой мөхөөлдөс
  • Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Шаржигнуур төмс, чипс, попкорн, давсалсан самар
  • Шаардлага хангаагүй бохь

-Ундааны зүйлс

  • Бүх төрлийн согтууруулах ундаа
  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
  • Энергийн болон спортын ундаа
  • Өндөг, элсэн чихрээр хийсэн коктейль

-Боловсруулсан, хагас боловсруулсан түргэн хоол

  • Хиам, зайдас/утсан нөөшилсөн бүтээгдэхүүн/
  • Бүх төрлийн чанадаг, дэвтээдэг гоймон
  • Тосонд шарсан ширхгийн хоол
  • Транс тос агуулсан бүх төрлийн хоол хүнс орно.
Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэр “Драгон“ авто вокзалаас явдаг боллоо
Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэр “Драгон“ авто вокзалаас явдаг боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.