Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Итгэгчдийнхээ ам руу давстай ус цацсан сүмд 46 хүн Ковид-19 халдвар авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

БНСУ-ын Гёнгги мужийн Соннам хот дахь "Нигүүлслийн гол" христийн сүмд явдаг 46 хүн Ковид-19 халдвар авчээ. Үүний шалтгааныг тогтоохоор тус улсын халдвар судлалын төвийн ажилчид шалгалт хийн, сүмийн хяналтын камерыг шүүхэд итгэгчдийн ам руу давстай ус цацаж байгаа нь бичигдсэн байсан аж.

Тэд давстай ус хоолойруугаа цацсанаар вирусийг устгана гэж үзсэн байна. Сүмийн цуглаан гуравдугаар сарын 1, 8-ны өдрүүдэд болсон бөгөөд шүршигчээ ариутгалгүй дараагийн хүний ам руу цацаж байснаас үүдэн халдвар тархсан байж болзошгүй хэмээн үзэж байна.

Гёнгги муж нь Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдвар хамгийн ихээр гарсан хоёр дахь муж юм/Тэгү хотын дараах/. Харин эмнэлгийн байгууллагаас давстай ус нь халдваргүйжилтийн үүрэг гүйцэтгэдэггүй болохыг анхааруулсан байна.

Эх сурвалж: Koreaherald

 

ОХУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд
ОХУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.