Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцины III тунд 75 мянган иргэн хамрагдаад байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн хэмжээнд хүн амын 74.2 хувь нь I, 69.8 хувь нь II тунд хамрагдаад байна. Мөн 75.261 иргэн III тунд хамрагдсан нь нийт хүн амын таван хувь гэнэ. Дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 57 цэгт 398 эмч, ажилтан өдөр бүр ажиллаж байгаа билээ. Түүнчлэн коронавирусийн дельта хувилбар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул урьдчилсан төлөвлөлтүүдийг сайтар хийж, хүн хүчний нөөц бололцоог хангах шаардлагатай байгааг албаныхан онцолж байна.

ЭМЯ-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар вакцины III тун нь нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлсэн аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн Цэцэд гаргасан нэхэмжлэхүүдээс татгалзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн Цэцэд гаргасан нэхэмжлэхүүдээс татгалзлаа
 
Г.Занданшатар: Ерөнхийлөгч төсөвт хориг тавих асуудлыг нэг өдрийн дотор шийдсэн
Г.Занданшатар: Ерөнхийлөгч төсөвт хориг тавих асуудлыг нэг өдрийн дотор шийдсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.