Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн Цэцэд гаргасан нэхэмжлэхүүдээс татгалзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар шүүгчийг Ерөнхийлөгч томилдог эрхээсээ татгалзаж байгаа тухай мэдээлэв.

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн ажил зохион байгуулсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн эрхэнд байсан хоёр эрхээс татгалзаж байна. Нэгдүгээрт шүүхийн томилгоо, шүүгчдэд хариуцлага тооцох механизмыг бий болгох чиглэлээр шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хоёр чухал зүйл бий болсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эхлүүлж байсан шударга ёсны шүүхийн шинэтгэлийн ажлууд цаашдаа хэвийн үргэлжлэх болно. Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/ хандсан. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа юм. Мөн Авлигатай тэмцэх газрын /АТГ/ даргыг Ерөнхийлөгч мөн томилохгүй. Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан" гэлээ.

Халдварын тохиолдол бүртгэгдсэн 29 цэцэрлэг, сургуулийг цахимд шилжүүлжээ
Халдварын тохиолдол бүртгэгдсэн 29 цэцэрлэг, сургуулийг цахимд шилжүүлжээ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.