Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газарт майхнаасаа гараад сураггүй алга болсон иргэнийг өнөөдрийг хүртэл эрэн хайж байна.
Тодруулбал, иргэн Г наймдугаар сарын 19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон тул сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг наймдугаар сарын 27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан аж. 53 настай эрэгтэй Г нь сураггүй алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд эрэн хайх ажиллагааг эхлүүлэхэд тус иргэний малгай, гадуур дотуур цамц олсон байна.
Түүнчлэн есдүгээр сарын 2-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газарт явганаар мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд тул түр зогсоосон.