Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нуурын шаварт бие нь шигдсэн байсан иргэний цогцсыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газар наймдугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн орчим иргэн Х нь тус амралтын газраас гараад сураггүй болсон тухай дуудлага есдүгээр сарын 1-ний өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд өчигдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 11:00 цагт Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт 77 км-т, Ялалт хоёрдугаар багийн нутаг “Хулст” нуурын шаварт их биеийн хэсэг нь шигдэж, толгойн хэсэг ил гарсан байдалтай байсныг олж цогцсыг сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

ПАРАЛИМП: Өнөөдөр манай тамирчин  ОУХМ Н.Мөнхбаатар цэц мэргэнээ сорино
ПАРАЛИМП: Өнөөдөр манай тамирчин ОУХМ Н.Мөнхбаатар цэц мэргэнээ сорино
 
Өнөөдөр “Монгол бөхөнгийн өдөр“ тохиож байна
Өнөөдөр “Монгол бөхөнгийн өдөр“ тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.