Монголын Үндэсний их сургуулийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг сургуулийн нэр төрд халдсан гэх шалтгаанаар шүүхэд өгч байгаагаа мэдээлсэн.
Тэгвэл уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.
Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Монгол Улс, үндэстнээс хууль бусаар "Үндэсний" хэмээх хүндтэй нэрийг ашигласан сургуулиас уучлалт гуйхгүй. Ямар ч тохиолдолд энэ сургууль үндэстэн байтугай дүүрэг ч төлөөлөх хэмжээний сургууль биш гэдгийг бид мэднэ" гэжээ.