2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид өнөөдөр шалгалтад хамрагдаж буй. Уг шалгалт 2021 оны есдүгээр сарын 02-ны өдөр 10:00 цагт Англи хэлний шалгалтаар эхэллээ.
Коронавируст халдварын улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож чадаагүй шалгуулагчдаас авч буй Элсэлтийн ерөнхий шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулж байна. Шалгалтад улсын хэмжээнд нийт 220 шалгуулагч хамрагдаж байна. Тус шалгуулагчдыг ЭМЯ-наас ирсэн жагсаалт болон БСУГ, БҮТ-д ирүүлсэн өргөдөл, шинжилгээний бичиг, эмнэлгийн магадлагаад үндэслэн суудлын хуваарийг бодож шалгалтад оруулсан. Шалгалт есдүгээр сарын 04-нийг хүртэл хуваарийн дагуу зохион байгуулагдана. Шалгуулагчид анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх ба хэмжээст оноог шалгалт өгснөөс хойш 24 цагийн дотор мэдээлнэ.