Нью-Йорк хотод их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, онц байдал зарлажээ. Хотын дарга Билл де Блазио "Урьд өмнө байгаагүй үер, усны гамшиг болж, замууд хүнд байдалд орж байна" гэжээ.
Нью Жерси муж мөн онц байдал зарлаж, одоогийн байдлаар нэг хүн нас барсан талаар мэдээлэв. Нью Жерси мужийн Пассаик хотод нэг хүн живсэн талаар хотын захирагч хэлжээ.
Нью Жерси мужийн Керни хотод шуудангийн барилгын дээвэр нурсан бөгөөд тэр үед барилга дотор хүмүүс байсан гэж цагдаа нар мэдээлжээ. Аврах багийнхан ослын газарт ажиллаж байгаа бөгөө хэдэн хүн бэртэл гэмтэл авсан нь тодорхойгүй байна.
Үндэсний цаг уурын газраас Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд борооны улмаас нэг цагийн дотор 8 см орчим өндөр ус тогтсон талаар мэдээлжээ.
Хотын метроны зам хаагдсан бөгөөд Нью-Йорк, Нью Жерсиээс гарах галт тэрэг, нислэгүүд зогссон байна.