Парис хотод шинэ хурдны хязгаарлалт мөрдөгдөж эхэллээ. Энэ шийдвэр нь орчны бохирдлыг бууруулж, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангана гэж Парис хотын захиргаанаас мэдээлсэн байна.
Тус хотын захиргаанаас энэхүү шийдвэрийг гаргахын өмнө 8 дугаар сарын 20-24-нд хотын оршин суугчдын дунд цахим санал асуулга явуулжээ. Энэ санал асуулгад 18-аас дээш насны 1008 хүн хамрагдсанаас хурдны хязгаарлалтыг 30 км цаг болгохыг 61 хувь нь дэмжсэн бол 39 хувь дэмжихгүй гэсэн санал өгсөн байна. Сошиал медиа хэрэглэгчид цахим орчинд сэтгэгдлээ үлдээж, Парис хотод цагийн 30 км цагийн хурдны хязгаар тогтоох нь эсрэгээрээ агаарын бохирдлыг улам бүр нэмэгдүүлнэ гэдгийг онцолжээ.
С.Сувдансондор