Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3726 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 916 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 2810 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас долоон хүн нас барж, нийт нас баралтын тоо 944 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 9500
-Хүндэвтэр 4004
-Хүнд 1077
-Нэн хүнд 248 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 18239 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3177 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 14829 иргэн байна. Үүний 471 нь жирэмсэн, 2260 хүүхэд байна.