Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Рэнцэнбадам: Цаасан дээр буулгасан графикийг биеэрээ туулаад халуун хүйтнийг мэдрээд явж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилээс умард хил хүртэл 1100 км-ын холын гүйлт хийж байгаа. Тэрбээр замынхаа 61 хувь буюу 675 км-ыг туулсан өнөөдөр Улаанбаатар хотоор дайран өнгөрч байна. Түүнийг Улаанбаатар хотод угтан авах ажиллагааг ХХЕГ-аас зохион байгууллаа.

Энэ үеэр Т.Рэнцэнбадам "Миний бие энэ сарын 1-нээс холын зайн гүйлтэд гарч, 28 хоногийн турш 675 км гүйгээд Улаанбаатар хотод ирж байна. Эмэгтэй хүн, ээж хүний тэвчээрийг холын зайн гүйлтээр харуулахыг зорьсон" гэлээ.

Ингээд тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Гүйх явцад ямар нэгэн асуудал гарч байна уу?

-Хүндрэлтэй зүйл гаралгүй яахав. Цаасан дээр буулгасан графикийг биеэр туулаад халуун хүйтнийг мэдрээд явж байна. Гэхдээ үлдсэн замаа амжилттайгаар дуусгана.

-Өдөрт хэчнээн км гүйж байгаа вэ?

-Өдөрт 30 км гүйж байна. Замд таарсан сум орон нутаг, хилийн байгууллагууд сайхан угтаж авч гаргаж байгаад баярласан талархсанаа илэрхийлье.

-Есдүгээр сарын 17-нд товлосон хугацаандаа очиж чадах болов уу?

-Урд хилийнхээ сүлдэт баганаас хойд хилийн сүлдэж баганад хилчдийнхээ баяраар бариандаа орно гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Амжина.

-Биеийн байдал ямар байна. Эмч дагалдаж байгаа юу?

-Биеийн байдал хэвийн. Эмчгүй явж байгаа. Ямар нэгэн асуудал гарвал тухайн орон нутгийн ангийн удирдлагуудад танилцуулаад үзүүлж болно. Гэхдээ биеийн байдал маш сайн байна.

Т.Рэнцэнбадам 675 км гүйж, Улаанбаатар хотод ирлээ
Т.Рэнцэнбадам 675 км гүйж, Улаанбаатар хотод ирлээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.