Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 30-наас багш нар, 55-аас дээш насныхныг вакцины гуравдугаар тунд хамруулна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
3 минут 5 секунд

Эрүүл мэндийн яамнаас вакцины гурав дахь тунгийн талаар мэдээлэл өглөө.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр, "Бусад орнуудад ч дельта хувирал тархсаар байна. Нийт 215 сая хүн халдвар авсан. Сүүлийн 7 хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. ДЭМБ-аас гаргаж буй сүүлийн мэдээгээр 100 мянган хүнд 300 тохиолдол илэрч буй орнуудад Монгол багтсан. Энэ нь халдвар өндөр хурдтай тарж байна гэсэн үг. Нас баралт манай улсад 0.5 хувь буюу бага улсад тооцогдоно. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан. Манай бүс нутагт БНАСАУ-аас бусад бүх улсад тархлаа. БНСУ, Вьетнамд өвчлөл эрс нэмэгдлээ.

Файзер, АстраЗенека вакцин тариулснаас хойш 6 дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа Пфайзер вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан" гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Хөрш орнуудад халдвар өргөн тархаж байна. Энэ оны 6-р сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үе гэхэд халдварын тархалт дээд үедээ хүрнэ. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлнэ. Энэ сарын 30-наас эхлэн 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэд хамрагдана. Нийт тавин мянган хүнд сайн дурын үндсэн дээр хийнэ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай.

Хэрэв багш, үүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авна.

Дельта вирусыг илрүүлж чадаж байна уу гэж олон удаа асуулаа. Бид эхний ээлжинд сорьцоо гадагш нь явуулдаг байв. PCR-т тулгуурлан шинжилгээ хийн, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн. 5 сая 730 мянган вакцин татан авсан. Долоо хоног бүр вакцин авч байна. Долоо хоног бүр хуваарь гарган, Пфайзер вакциныг гурав дахь тунд ашиглана" гэв.

“Мутацлагдсан хувилбар болон бусад төрлийн мутацын төрлийг илрүүлэх боломжтой боллоо“
“Мутацлагдсан хувилбар болон бусад төрлийн мутацын төрлийг илрүүлэх боломжтой боллоо“
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.