Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин: Бид Афганистаны дотоод хэрэгт оролцохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

ОХУ Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд Зэвсэгт хүчнээ "бүх нийтийн эсрэг мөргөлдөөнд" оролцуулахгүй гэж ОХУ -ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Тэрбээр ийм мэдэгдлийг “Нэгдмэл Орос” намын их хуралд үг хэлэхдээ хийсэн байна. Одоо Афганистанд хүнд хэцүү, түгшүүртэй байдал үүсээд байгааг В.Путин онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр мөн Оросын тал Афганистаны байдлыг анхааралтай ажиглаж, ХАБГБ дахь холбоотнуудтайгаа идэвхтэй хамтран ажиллаж байна гэж нэмж хэлсэн байна. “Мэдээж хэрэг бид Афганистаны дотоод хэрэгт оролцохгүй, тэр тусмаа Зэвсэгт хүчнээ бүх хүний эсрэг мөргөлдөөнд оролцуулахгүй. Тэнд миний бодлоор яг ийм зүйл болж байна” гэж В.Путин мэдэгджээ.

Өмнө нь тэрбээр дүрвэгсдийн дүрд хувирсан Афганистаны дайчдыг тус улсад нэвтрүүлэхгүй байхыг уриалсан юм.

Дуучин Б.Маралжингоогийн тоглолтын тасалбар 100 мянган төгрөгийн үнэтэй
Дуучин Б.Маралжингоогийн тоглолтын тасалбар 100 мянган төгрөгийн үнэтэй
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.