Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд С.Амарсайхан: Амаргүй өвөл биднийг хүлээж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймагт хийж буй албан томилолтоо өнөөдөр Завхан аймагт үргэлжлүүлж байна.

Наймдугаар сарын 22-ны байдлаар, тус аймагт коронавируст халдварын 2725 тохиолдол бүртгэгдсэнээс 2336 нь эдгэрч, өдгөө аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 357 хүн эмчлүүлж байна. Завхан аймгийн хувьд КОВИД-19 цар тахлын халдвартай иргэнийг Улаанбаатар хот руу зөөвөрлөхгүй, хөдөө орон нутагтаа анх удаа эмчилсэн аймаг юм. Аймгийн хэмжээнд нийт хүн амын 83.6 хувь нь вакцины бүрэн тунгаа авчээ.

Шадар сайд С.Амарсайхан, “Хүүхдүүдийнхээ эрдэм боловсролыг орхигдуулахгүйн тулд өндөр эрсдэл, хариуцлагын дор хичээл сургуулийг цахим, танхимаар хослуулж эхлүүлэх шийдвэрийг гаргасан. Тиймээс хичээл эхлэхээс өмнө бэлтгэлээ сайтар хангаж, төр засаг, багш, сургууль, эцэг эхчүүдийн бүх талын оролцоотойгоор хүүхэд багачуудаа аливаа эрсдэлээс хамгаалах ёстой. Мөн цар тахлын шинэ төрлийн мутациудтай тэмцэх шинэ тутам сорилтуудтай амаргүй өвөл биднийг хүлээж байгаа учраас зөвхөн эрүүл мэндийн салбар гэлтгүй төрийн бүх байгууллагууд салбар хоорондын уялдаа холбоогоо ханган идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй” гэжээ.

НБГ: Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна
НБГ: Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.