Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

CNN: Хятад улс Дельта дэгдэлтийг хянаж чадсан дэлхийн анхны улс болж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

Хятад улсад даваа гарагт коронавирус халдварын тохиолдол орон нутагт бүртгэгдээгүй гэж мэдээлжээ.

Нанжин хотын нисэх онгоцны буудлын цэвэрлэгээний ажилтнуудын дунд Ковид-19 халдварын голомт илэрсэнээс хойш буюу долдугаар сарын 20-ноос хойш Хятад улс Дельта хувилбарын тархалттай тэмцэж байна. Хятад улсад 2020 оноос хойш үзэгдээгүй хамгийн том дэгдэлт болж, тус улсын 31 мужийн талаас илүү хувьд халдвар тархаж, 1200 гаруй хүнд халдварлажээ.
Эрх баригчид хэдэн арван сая иргэдийг хатуу хөл хорионд оруулж, томоохон туршилт, кампанит ажил явуулж, дотоодын аяллыг хязгаарлав. Хатуу хөл хорио үр дүнгээ өгч байгаа бөгөөд өдөр тутмын халдварын тохиолдлууд өнгөрсөн долоо хоногт нэг оронтой тоонд орж, хоёр долоо хоногийн өмнөх оргил үеэсээ 100 гаруйгаар тохиолдлоор буурсан байна.
Энэхүү үр дүн үргэлжлэх юм бол Хятад улс Дельта дэгдэлтийг хянаж чадсан дэлхийн анхны улс болж магадгүй юм.

Эх сурвалж: CNN

Орчуулсан: Б.Амарбаясгалан

АНУ-ын цэргүүд Сирийн иргэдийг олзолжээ
АНУ-ын цэргүүд Сирийн иргэдийг олзолжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.