АНУ болон Их Британийн цэргүүд Афганистанд Афганистанд үргэлжилж буй нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг удирдан зохион байгуулж байна.
Их Британийн Ерөнхий сайд нүүлгэн шилжүүлэлтийн ажилд оролцож буй Америкийн цэргүүдийг энэ сарын 31-ныг хүртэл ажиллуулах хүсэлтэй байгаагаа АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байденд илэрхийлэх гэж байгаа аж. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэхүү хүсэлтээ мягмар гарагт болох G7 дэлхийн удирдагчдын яаралтай уулзалтын үеэр хийхээр төлөвлөжээ.
АНУ-ын зүгээс цэргүүдээ татан авах шийдвэр гаргаад буй харин Их Британийн зүгээс нөхцөл байдлыг тогтворжтол цэргүүдээ гаргах шийдвэрийг яаравчлан гаргахгүй бөгөөд цэргүүдээ хэзээ эргүүлэн татах талаар тодорхой огноо байхгүй талаар мэдэгджээ.