Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибанууд: Бид эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэх болно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Талибанууд эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж, Афганистаныг террористуудын орогнох газар болохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Афганистан даяар дайралт хийсний дараа олон хотууд тэмцэлгүйгээр босогчдын гарт орсон. Талибанууд өөрсдийгөө 1990 -ээд оны сүүлчээр Исламын хатуу дэглэм тогтоосон үеэсээ илүү соёлч, боловсон дүрээр харуулахыг зорьж байгаа аж. Гэвч афганчууд үүнд эргэлзсээр байгаа бөгөөд олон мянган хүмүүс нисэх онгоцны буудал руу гүйж, эх орноосоо дүрвэх оролдлого хийсээр байгаа юм.

Талибануудын хэвлэлийн төлөөлөгчөөр олон жил ажилласан Забихулла Мужахид хэвлэлийн бага хурлын үеэр дээрх асуудлын талаар мэдээлжээ. Тухайлбал, Талибанууд Исламын хуулийн хэм хэмжээний хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэх болно хэмээн амласан байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумыг чиглэсэн хөдөлгөөнийг хаажээ
Хөвсгөл аймгийн Мөрөн сумыг чиглэсэн хөдөлгөөнийг хаажээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.