Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүрэл медалийн төлөө өрсөлдсөн бүх тамирчдад батламж, мөнгөн урамшуулал олгохоор болжээ

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 6 секунд

"Токио 2020" зуны олимпт Монгол улсыг төлөөлөн барилдаж, мөнгөн медаль хүртсэн Саид Моллай Засгийн газарт гомдож, өөрийг нь дэмжихгүй байна хэмээх байр сууриа илэрхийлсэнтэй холбоотойгоор Биеийн тамир спортын газраас хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр "Токио-2020" зуны олимпын наадамд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн бүх тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд батламж, мөнгөн урамшуулал олгохоор болсон талаар Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц хэллээ.

Зуны олимпын XXXII удаагийн наадамд дараах тамирчид хүрэл медалийн төлөө барилдсан байдаг. Тодруулбал,

-Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг жинд МУГТ С.Батцэцэг

-Чөлөөт бөхийн эмэгтэй 57 кг-ын жинд Б.Хонгорзул

-Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125кг-ын жинд М.Лхагвагэрэл

-Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жинд МУГТ М.Анхцэцэг

-Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг

Ц.Шаравжамц: Олимпын медаль хүртсэн тамирчдад өмнө нь улсаас байр өгч байгаагүй
Ц.Шаравжамц: Олимпын медаль хүртсэн тамирчдад өмнө нь улсаас байр өгч байгаагүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд