Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байна гэж ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр өнгөрсөн долоо хоногоос хойш мэдээлж буй. Тэрбээр мөн энэ чигээрээ байвал хичээл сургууль эрхэлэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэлээ.
Тодруулбал, тэрбээр "Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта орон нутагт тархсан байна" гэлээ.