Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжээчийн дүгнэлт бол ОЮУТОЛГОЙН гэрээг өөрчилж, арбитрт ялах “ХӨЗӨР“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 9 секунд

Засгийн газрын удтал хүлээж байсан ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ манай талд эерэгээр гарсан. Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудлаар Рио Тинтотой компанитай хэлэлцээр хийж буй ажлын хэсэгт энэ дүгнэлт жинхэнээсээ том "хөзөр" байх болно. Учир нь гадны буюу хараат бус, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд оролцож уг дүгнэлтийг гаргасан. Энэ мэт албан ёсны, үндэслэлтэй зүйлсийг ашиглаж бид гэрээг өөрчилж, арбитр дээр нааштай хариу сонсох боломжтой. Түүнээс биш өвлийн хүйтэнд төв талбай дээр хар муйхараар өлсөж, эсвэл жагсаал хийгээд олон улсын эрх зүйн актуудаар баталгаажсан мега гэрээг өөрчлөх ямар ч боломжгүй билээ. Тэгвэл уг "хөзөр"-ийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэрхэн ашиглах боломжтой талаар товчхон өгүүлье.

Шинжээчийн дүгнэлтийг "ашиглаж" Оюутолгойн гэрээг ӨӨРЧЛӨХ боломж

Дүгнэлт гаргасан шинжээчид нь АНУ, Канад тэргүүтэй орнуудын энэ чиглэлээр 20-40 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд юм. Мөн уг дүгнэлтийг баталгаажуулсан дүгнэлтийг ажлын хэсэг дахин хийлгэсэн гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл Оюутолгойн гэрээг өөрчлөх яриа хэлэлцээрийг эд үргэлжлүүлж байгаа энэ цаг үед уг дүгнэлт том тус хүргэнэ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2015 онд Дубайд очиж зурсан гүний уурхай санхүүжилт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу гүний уурхай 2021 оны 1 дүгээр сард ашиглалтад орох ёстой байсан. Гэвч Рио Тинто геотехникийн асуудлаас болж зардлыг 1.4 тэрбум ам.доллароор өсгөж, хугацааг 22 сараар хойшлуулан ТЭЗҮ-г дахин батлах болсон юм. Тэгвэл сая гарсан шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхай бүтээн байгуулалт хойшилсон шалтгааныг геотехникийн асуудалтай холбоогүй гэж дүгнэв. Уг дүгнэлт гүний уурхайн бүтээн байгуулалтаа хойшлуулж, зардлаа өсгөсөн Рио Тинтогийн тайлбартай таг зөрж байгаа юм.

Тиймээс энэ дүгнэлтийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тултал нь ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, анх байгуулсан гэрээнд алдаа дутагдал олон бий. Гэрээг өөрчлөх санал тавиад хэлэлцээрийн ширээний ард суусан гол зорилго нь бид алдсан алдаагаа засч, оносон зүйлүүдээ улам бүр баталгаажуулах явдал юм. Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотойгоор ойрын үед Монгол руу ирэх гэж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд онцолж байгаа. Хэрэв Рио Тинто гүний уурхайг ашиглалтад оруулах хугацаагаа хойшлуулж, зардлаа өсгөсөн нь геотехникийн асуудалтай холбоогүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрвөл хувьцаа эзэмшигчийн хувьд манай талд маш том давуу тал бий болно гэсэн үг.

Арбитрын шүүхэд очоод буй татварын маргаанд ЗГ-т ашигтай том факт

Мөн Х.Нямбаатар сайдын хэлсэн шиг гүний уурхай бүтээн байгуулалтаа яаралтай дуусгаж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг шаардах нь зүйн хэрэг. Эдгээрээс гадна Рио Тинто компанитай олон улсын арбитрын шүүх дээр үүсгээд буй татварын маргаан дээр ч энэ шинжээчийн дүгнэлт бидэнд ихээхэн хэрэг болно. Сануулахад, татварын маргаантай холбоотойгоор Риогоос төрийн санд 230 тэрбум төгрөгийг шилжүүлээд бид түүнийг нь цар тахлын үеэр "хэрэглэчихсэн" байдаг.

Харин уг татварын маргаантай холбоотой арбитрын шүүх манай Засгийн газраас гаргасан сөрөг нэхэмжлэхийн дагуу энэ наймдугаар сард хуралд товтой байна.

Г.Лхагвадорж

Сүүлийн 24 цагт орон нутагт 648 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт орон нутагт 648 тохиолдол бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.