Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цолмонбаатар: Бамбай хоншоорт могой Улаанбаатар хотод хаа сайгүй тархаад байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
2 минут 59 секунд

Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой ихээр орж ирж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байсан. Тэгвэл энэ сарын 02-нд могойд хатгуулсан иргэн дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 06-нд нас барсан харамсалтай хэрэг гараад байгаа юм. Тэгвэл бамбай хоншоорт могойнд хатгуулахаас хэрхэн сэргийлэх, болон бусад асуудлаар НОБГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодрууллаа.

-Бамбай хоншоорт могой ихэвчлэн хаагуур тархаж байна?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр зүйлийн могой тархсан байгаа. Бамбай хоншоорт буюу хортой могой мөн рашааны могой. Бамбай хоншоорт могойн хувь Улаанбаатар хотод хаа сайгүй тархсан байгаа. Үерийн ус болон тээврийн хэрэгслээр дамжин орж ирэх тохиолдол нэлээдгүй байна.

-Он гарснаас хойш бамбай хоншоорт могой үзэгдсэн талаарх дуудлага мэдээлэл хэд бүртгэгдсэн бэ?

-2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод суурьшлын бүсэд могой орж ирсэн дуудлага 10 гаруй бүртгэгдсэн. Ялангуяа Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн захын гурван дүүргүүдэд дуудлага их байна.

-Бамбай хоншоорт могойд хатгуулсан эсэхээ шууд мэдэх боломж бий юу?

-Могойд хатгуулсан эсэхээ газар дээр нь мэдэх боломжгүй. Хүчтэй өвдөлт төдийлөн мэдрэгдэхгүй учир хазуулсан эсэхээ мэдэхгүй. Ялангуяа өндөр өвстэй газраар явахдаа иргэд урт түрүйтэй гутал өмсөх шаардлагатай. Мөн дээр нь орчин тойрноо сайж ажиглаж байх хэрэгтэй.

-Могойд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Мөн могой харсан тохиолдолд нэн даруй Нийслэлийн Байгаль Орчны Газарт дуудлага мэдээлэл өгөх хэрэгтэй. Ингээд биднийг очих хүртэл могойг харж байх шаардлагатай. Урт зүйлээр торгоох гэдэг юм уу, ямар нэг байдлаар могойг аль болох хол явуулахгүй харж байх нь чухал. Учир нь биднийг дуудлагаар очих үед могой тухайн газраа байхгүй, тиймээс бид хайх шаардлага үүсдэг.

-Могой харсан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Могойд хатгуулахгүй байх?

-Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж бий. Тухайлбал, могойг харсан тохиолдолд хөдөлгөөнгүй зогсох, яаралтай мэргэжлийн байгууллага дуудах зэрэг зөвлөмж байдаг.

Монгол Улсын иргэд зорчих боломжтой 22 улсад тавигдаж буй ШААРДЛАГА
Монгол Улсын иргэд зорчих боломжтой 22 улсад тавигдаж буй ШААРДЛАГА
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.