Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутагт зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, гурван хүн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Наймдугаар сарын 6-8-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 820 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 540 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12 хүн гэмтэж, нэг хүн насаараа хохирсон аж. Харин орон нутагт 8 хүн гэмтэж, гурван хүний амь хохирчээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-10
  • Зорчигч гэмтсэн-1
  • Жолооч гэмтсэн-2

Ослын хэлбэр:

  • Хоёр автомашин мөргөлдсөн-2
  • Үл хөдлөх мөргөсөн-2
  • Гарцтай-1
  • Гарцгүй-8

Орон нутагт:

Ослын хэлбэр

  • Автомашин онхолдох хэлбэрээр-6
  • Хоёр автомашин мөргөлдөх-1
  • Мотоцикл-1
  • Явган зорчигч мөргөсөн-1

Гэмтсэн хүн

  • Жолооч гэмтсэн-3
  • Зорчигч гэмтсэн-8

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 271 зөрчил илрүүлсний нийслэлд 212, орон нутагт 59 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тээврийн цагдаагийн албанаас нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээг наймдугаар сарын 6-7-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллаж хяналт шалгалтын хугацаанд нийт 167 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

БШУЯ: Нэгдүгээр ангийнхны элсэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийнэ
БШУЯ: Нэгдүгээр ангийнхны элсэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийнэ
 
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.