Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Марафонч Ц.Бямбажав 55-р байрт шалгарлаа

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 27 секунд

Олимпын наадмын сүүлчийн өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн явагдлаа. Энэ гараанд 106 тамирчин өрсөлдөхөөр гараанаас гарсөн бөгөөд манай улсын хоёр тамирчин энэ төрөлд хурд сорьсон юм.

Тодруулбал, Монголын хоёр тамирчин хурд сорьсноос Ц.Бямбажав 2 цаг 21 минут, 32 секундын амжилтаар 55-р байрт орлоо. Энэ нь түүний хувьд улирлын шилдэг амжилт нь болж байна.

Ингээд дүн гарахад Кенийн тамирчин Элиуд Кипчоге 2:08.38 амжилтаар түрүүлж, Риогийн Олимпийн аварга цолоо хамгаалав. Тэрбээр Афины Олимпоос хүрэл, Бээжингээс мөнгөн медальтай ирсэн бол сүүлийн хоёр Олимпод дараалан түрүүлж байна.

Мөнгөн медалийг Сомали гаралтай Нидерландын гүйгч Абди Наигийе хүртлээ. Тэрбээр Риогийн Олимпод 11-р байр эзэлсэн бол Токиод дутуугаа гүйцээж, Олимпийн медальтан болж чадав. Сонирхуулахад, Абди Кенид бэлтгэл сургуулилтаа базаадаг аж.

Хүрэл медалийг мөн л Сомали гаралтай Бельгийн гүйгч Башир Абди хүртсэн. 1500, 3000, 5000, 10000 метр болон марафон гээд холын зайн гүйлтийн бүх л төрөлд хурд сорьдог тэрбээр анхны том амжилтаа гаргасан байна.

МҮОХ-ны удирдлагууд Б.Болортуяад хүндэтгэл үзүүллээ
МҮОХ-ны удирдлагууд Б.Болортуяад хүндэтгэл үзүүллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.