Токио-2020 наадамд Монгол баг тамирчдаас дөрөв дэх медалийг чөлөөт бөхийн төрлөөр ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа эх орондоо авч ирсэн билээ. Тэгвэл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн, "Токио-2020" Монголын багийн ахлагч Б.Баттүшиг нар "Токио-2020" Олимпийн хүрэл медальт Б.Болортуяад хүндэтгэл үзүүллээ.
МҮОХ-ны удирдлагууд "Токио-2020" Олимпийн тавцанд Монгол улсынхаа төрийн далбааг мандуулсан шинэхэн медальтандаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөсөн юм.