Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана гэсэн АМГТГ-ын дарга Г.Хэрлэнгийн үг “хөрсөндөө“ буусангүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Наадмын үеэр 300 төгрөгөөр нэмэгдээд байсан шатахууны үнэ долдугаар сарын 30-наас эхлэн нэмэгдэж эхэлсэн нь иргэдийн бухимдлыг хүргээд байна. "Магнай Трейд" ХХК болон "Петровис" ХХК-ийн АИ 92, 93 бензин 2050 төгрөг болсон бол "Содмонгол", "Тэс Петролиум" ХХК-ийн шатахууны үнэ 2040-2070 төгрөг болтлоо нэмэгдсэн юм. Тэгвэл бензиний үнийн өсөлттэй холбоотойгоор УУХҮЯ, Монгол банк, АМГТГ болон бусад аж, ахуй нэгжүүд хамтарсан уулзалтыг хийж бензиний үнийг литр тутамд 100 төгрөгөөр буулгах боломжтойг хэлсэн юм.

Тодруулбал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн "Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад 100 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж 50 төгрөгөөр буулгасан байна билээ. Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж ажиллана" гэж мэдэгдсэн юм. Гэвч өнөөдөр өглөөний байдлаар бензиний үнэ буугаагүй байна. АМГТГ-ын даргын өнөөдөртөө багтаж, 100 төгрөгөөр буулгана гэх үг хөрсөндөө буусангүй.

Тэгвэл бензиний үнэ хэзээ 100 төгрөгөөр буух боломжтой эсэх талаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад, Тэрбээр, "Зарим том ШТС-уудаас жижиг ШТС-ууд 40-50 төгрөгний хямд байдаг. Улсын нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газар хуралдаж байгаа. Энэ хэмжээнд нөөц нэмэгдүүлвэл 100 төгрөгөөр буулгах боломж үүсэж байгаа юм. Бензиний үнийг буулгах талаар арга хэмжээ авч ажиллаж байна. Тодорхой хэмжээний шийдвэр гарч байж, зах зээлийн зарчмаар явна. Шууд "Нарантуул" дээр наймаа хийж байгаа юм шиг буучихна гэж байхгүй. Үндэслэлтэй тооцоо судалгаатай байж шийднэ. Хэдийгээр гадаад зах зээлээс шалтгаалан ханш өссөн ч Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээд улсын нөөцөө нэмэгдүүлэх шийдвэр гараад явж байна. Бензиний үнийг буулгах бүх процессийг хийж ажиллана" гэлээ.

Он гарсаар усны ослын улмаас 21 хүүхэд амиа алджээ
Он гарсаар усны ослын улмаас 21 хүүхэд амиа алджээ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.