“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн багийн барилдаан өнөөдөр болж байна. Монголын жүдочид ОХУ-ын багт ялагдаж дагах барилдааныг Герман Улсын багтай хийлээ. Монголын багаас хүрэл медаль авсан Ц.Цогтбаатар, мөнгөн медаль авсан Саид Моллай нараас бусад нь ялагдаж Монгол Улсын баг тэмцээнээ өндөрлүүллээ. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон олимпын наадамд Монгол жүдочид нэг мөнгө хоёр хүрэл авч чамлахааргүй амжилт гаргасан юм.
С.Сувдансондор