Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Баттөр: Халдварын улмаас нас барсан иргэдийн 86.8 хувь нь вакциндаа хамрагдаагүй байсан

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 56 секунд

ЭМЯ болон холбогдох албаны мэргэжилтнүүд коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр халдварын тархалтын прогнозын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр “Орон нутагт шинжилгээнд эерэг эзлэх хувь өндөр байгаа. Гэхдээ сүүлийн 14 хоногийн хугацааг харьцуулж үзэхэд шинжилгээнд эерэг эзлэх хувь 19.3 хувиас 16.6 болж буурсан. 12-17 насны вакцинжуулалт эхэлснээр тухайн бүлэгт өвчлөлийн эзлэх хувь буурч байна. Хүн амын вакцинжуулалт 60 хувьд хүрсэн. Нас баралтын хөдөлгөөнт дундаж буурч байгаа. Нас барсан иргэдийн 86.8 хувь нь вакциндаа хамрагдаагүй иргэд байсан. Цар тахлын үед дан ганц халдварт өвчинд анхаарах бус халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй" гэлээ.

"Microsoft" хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боломж олгох таван жилийн амлалт зарлалаа
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.