Энэ өдрийн онцлох зургаар Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг онцолж байна. Тэрбээр Токио-2020 олимпын наадамд очиж баг тамирчдынхаа тэмцээнийг үзэн, дэмжиж байгаа билээ. Мөн медаль хүртсэн зарим тамирчдад медаль, дурсгалын зүйлийг гардуулах үүргийг гүйцэтгэж байгаа юм.
Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Олон Улсын Жүдо бөхийн холбооны бодлогын зөвлөлийн даргаар 2017 оныг хүртэл ажиллаж байсан бөгөөд Монголын жүдогийн өнөөгийн нөхцөл байдалд хамгийн том үр нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг юм.